Шинэ Зеландын нэг сая хүн амтай Окленд хотод 21 настай залуу коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тохиолдол гарсны дараа хатуу хорио цээрийн дэглэм тогтоожээ. Энэ тухай Rueters агентлаг мэдээлэв. Хөл хорио тогтоож байгаа талаар Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн хоёрдугаар сарын 27-ны Бямба гарагт мэдэгджээ. Түүний хэлснээр "халдвар авсан нь батлагдсан хүн долоо хоногийн турш тусгаарлах дэглэмийг дагаж мөрдөөгүй тул" ийнхүү “санаа зовох үндэслэл байгаа" аж. Тухайлбал тэр эрэгтэй эмчид очиж үзүүлж, дараа нь биеийн тамирын танхимд очиж хичээллэсэн байна. COVID-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 1.6 сая гаруй хүн амтай хот хилээ хаажээ. Оршин суугчид хүнсний дэлгүүр, эмийн сан, ажил эрхлэхээс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ . Мөн Шинэ Зеланд улс даяар олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна.