Италийн Камольи тосгоны ойролцоох мөргөцөг дээр 100 жил болсон оршуулгын газрын хөрс нурсны улмаас олон зуун шарил, хоёр сүм Лигурын тэнгист живжээ. Шумбагчид болон эргийн хамгаалалтын албаныхан тэнгис рүү орсон 200 шарилаас 10-ыг л уснаас гаргаж чадсан байна. Шарилууд задгай тэнгист хөвөхөөс сэргийлэн аврагчид эрэг орчмын газарт хаалт босгожээ.