БНХАУ үгээгүй ядууралтай хийсэн тэмцэлд ялсныг дарга Си Зиньпин нь мэдэгдэв. Тэрбээр тус улс даяар өрн үүлсэн ядуурлыг арилгах кампанит ажлын тайлангийн хурлын үеэр үг хэлжээ. Тодруулбал, хөдөөгийн 98.9 сая оршин суугч, 832 хошуу, 128 мянган тосгоныг ядуурлаас гаргасан байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд Хятад улс ядууралтай тэмцэхэд 1.6 их наяд иен (246 тэрбум орчим ам.доллар) зарцуулжээ. Өнгөрсөн оны тавдугаар сард болсон Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн 13 дахь удаагийн их хурлын үеэр тус улсын эрх баригчид 2020 онд ядууралтай хийж буй тэмцэлдээ ялж, дунд давхаргын нийгэм байгуулах зорилтдоо хүрэх шийдвэр төгс буйгааа мэдэгдсэн юм. Амьжиргааны дунд давхаргын нийгэм гэсэн нэр томьёог Хятадын өөрчлөлт шинэчлэлийн архитектор Дэн Сяопин 1979 онд анх удаа хэрэглэж, тийм нийгэм байгуулахыг улсынхаа хөгжлийн зорилт болгосон аж. Дэлхийн банкны мэдээллээс үзвэл сүүлийн 40 жилд Хятадын 850 сая гаруй иргэн ядуурлаас ангижирсан байна.