Эквадорын гурван шоронд эмх замбараагүй байдал үүсэх үеэр амиа алдсан хоригдлын тоо 62-т хүрсэн тухай “France-presse” агентлаг мэдээллээ. Мансууруулах бодис наймаалдаг бүлэглэл хоорондын тэмцлийн улмаас эмх замбараагүй байдал үүссэн гэсэн таамаг цагдаагийнхан дэвшүүлсэн байна.