Японы хойд Хоккайдо арлын буухиа галт тэрэгний 11 зорчигч цасанд боогдож, вагондоо хоносныг “Kyodo” агентлаг уламжлав. Өчигдөр өглөө уг галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээж, зорчигчдод цай, хоол өгчээ. Вагонуудыг байнга галлаж, ариун цэврийн өрөөг нь ажиллуулсан учир зорчигчид тух алдаагүй гэнэ.