“АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах систем одоогоор Хятад, Орос, Иран руу бус, БНАСАУ руу чиглэсэн байгаа. Мөн манай Зэвсэгт хүчин баллистик пуужин бүтээх хөтөлбөр хэрэгжүүлж буй Ираны байдлыг ажиглаж байна” гэж Америкийн Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны орлогч дарга, генерал Жон Хайтен Вашингтоны Стратегийн болон олон улсын судалгааны төвөөс зохион байгуулсан цахим хурлын үеэр мэдээлжээ. Хятадын дунд тусгалын пуужингууд АНУ-ыг Номхон далайн баруун хэсгээс онилж байдаг. Үүнд АНУ хариу өгөх чадалтай байх ёстой гэж тэрбээр хэлсэн байна. Орос болон Хятад пуужингийн технологидоо үлэмж хэмжээний хөрөнгө оруулсаар буйг Жон Хайтен мөн тэмдэглэжээ.