Израилын Газар дундын тэнгисийн эрэгт хэдэн арван тонн мазут асгарч, тус улсын түүхэнд хамгийн томд тооцогдох экологийн гамшиг нүүрлэсэн байна. Олон мянган сайн дурынхан болон цэрэг мазутыг цэвэрлэхэд тусалж буй гэнэ. Эрэг орчмын бохирдсон 190 км газарт яст мэлхий, загас, шувуу олноороо үхжээ. Бохирдлын шалтгааныг Израилын эрх баригчид тогтоохыг оролдож буй бөгөөд хөлөг онгоцноос асгарсан байх гэсэн таамаг дэвшүүлжээ.