АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймгийн Сум дундын шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт нар болон нэр бүхий бүсгүйчүүдийн бичлэг цахим орчинд тархсан нь цагдаагийн байгууллагын анхаарлыг татаж, иргэд олон нийтийн дургуйцлийг хүргээд байна. Таван хуульчид холбогдох үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж буй. Тухайн дүрс бичлэгт гарсан эмэгтэйчүүдийн өмгөөлөгч Д.Баттулга ТЕГ-т хандсан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний үйлчлүүлэгчийн гэрт цагдаагийнхан хүч түрэн орж, авч явсан. Мөн 10 цагийн турш мөрдөн байцаалт явуулахдаа үг хэлээр доромжилж, эрүүдэн шүүсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Улмаар миний үйлчлүүлэгчийн ярьсан мэдээлэлд тулгуурлан тагнасан, дагасан мөрдсөн үйлдэл гаргасан. Энэ нь гүйцэтгэх ажиллагааг зөрчсөн үйлдэл. Тиймээс ТЕГ-т хандаж байна. Миний үйлчлүүлэгч найзаасаа өр авлагаа авсан. Найз нөхөд уулзсан эсэхийг тодруулалгүйгээр шууд л нэр төрд нь халдаж гутаан доромжилж эхэлсэнд нь харамсаж байна” гэв. Мөн эмэгтэйчүүдийг эрүүдэн шүүсэн байж болзошгүй асуудлаар өмгөөлөгчдийн зүгээс НПГ болон УЕПГ, МБА-ны Тусгай субъектыг мөрдөн шалгах хэлтэст мөн гомдол гаргасан байна.