41 оны энэ өдөр хуйвалдаанаар Ариун Ромын эзэнт гүрний хаан Калигула болон түүний гэр бүлийнхнийг алжээ.
1386 оны энэ өдөр Буда хотод Неаполь болон Унгарын хаан III Чарльз алуулжээ.
1525 оны энэ өдөр Австри- Испанийн арми Павигийн тулаанд Францын армийг бут цохижээ.
1538 оны энэ өдөр Ариун Ромын эзэн хаан I Фердинанд болон Унгар, Хорватын хаан Ион Заполя нар Надьварадын гэрээ байгуулжээ.
1739 оны энэ өдөр Энэтхэгийн Их Моголын хаан Мухаммед Шахын цэрэг Карналын тулаанд Ираны захирагч Надер Шахын армид ялагджээ.
1826 оны энэ өдөр Яндабогийн энхийн гэрээнд гарын үсэг зурснаар Англи-Бирмийн нэгдүгээр дайны төгсгөлийг авчирчээ.
1848 оны энэ өдөр Францын хаан Луис-Филипп хаан ширээнээсээ татгалзжээ.
1868 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөг Эндрю Жонсон Конгрессын Төлөөлөгчдийн Танхимаас импичмент үзүүлсэн тус улсын анхны төрийн тэргүүн болжээ.
1881 оны энэ өдөр Хятад-Оросын хооронд Илийн гэрээ байгуулагджээ.
1895 оны энэ өдөр Кубийн тусгаар тогтнолын дайны эхэлжээ.
1918 оны энэ өдөр Эстони улс тусгаар тогтнолоо тунхаглажээ.
1920 оны энэ өдөр Германы Мюнхен хотын “Hofbräuhaus” шар айрагны бааранд Адольф Гитлер Үндэсний Социалист намыг байгуулжээ.
1935 оны энэ өдөр Америкийн Ричмонд хотод "Krueger Cream Ale" нэртэй анхны лаазалсан шар айраг худалдаанд гарчээ.
1945 оны энэ өдөр Египетийн Ерөнхий сайд Ахмад Махир Паша парламентын танхимд Гитлерын холбоотон гүрнүүдэд дайн зарлаж буйгаа мэдэгдсэн даруйдаа алуулжээ.
1946 оны энэ өдөр Перонизм хэмээх улс төрийн хөдөлгөөнийг үндэслэгч хурандаа Хуан Перон Аргентины Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
1949 оны энэ өдөр Араб-Израилийн дайныг албан ёсоор зогсоосон гэрээнд гарын үсэг зуржээ.
1976 оны энэ өдөр Кубийн үндсэн хуулийг баталжээ.
1981 оны энэ өдөр Грект 6.7 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 22 хүн амиа алдаж, 400 хүн гэмтэж, тус улсад 812 сая долларын хохирол учирчээ.
1984 оны энэ өдөр Анхны Apple Macintosh персонал компьютер гарчээ.
1991 оны энэ өдөр Персийн булангийн хоёрдугаар дайн буюу Куйветыг чөлөөлөх дайн эхэлжээ.
2008 оны энэ өдөр 32 жил Кубийг удирдсан Фидель Кастро Ерөнхийлөгч, Сайд нарын Зөвлөлийн даргын албан тушаалаас огцорчээ.
2020 оны энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тус улсыг Европын холбооноос гарах нөхцлийн тухай гэрээнд гарын үсэг зуржээ.