Чех улсад энэ сарын 25-наас эхлэн олон нийтийн газарт шүүлтүүртэй амны хаалт эсвэл нано амны хаалт, үгүй бол энгийн амны хаалтыг давхарлаж зүүх журам гарчээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны сайд Ян Блатнигийн хэлснээр уг журам нь Британийн коронавирусийн хувилбар тархсантай холбоотой аж. Шинэ журам ялангуяа дэлгүүр, эмнэлэг, нийтийн тээврийн хэрэгсэл, зогсоолуудад заавал мөрдөгдөх юм байна. Харин дааюун амны хаалт болон ороолтоор амаа хаах нь өөрийгнөө хамгаалах хэрэгсэл биш хэмээн үзжээ.