Мьянмарын хоёр дахь том хот Мандалайд болсон цэргийнхнийг эсэргүүцсэн жагсаалыг тараах үеэр хоёр хүн эрсдэж, зургаан иргэн гэмтсэн тухай “Myanmar now” цахим хуудсанд бичжээ. Тайван жагсагчдын эсрэг цэрэг, цагдаагийнхан байлдааны болон резинэн сум, даралттай ус хэрэглэсэн гэнэ. Үүнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга зэмлэн, буруушаажээ.