Египтэд Кафр- Шукрт хотын тохижилтын газрын дарга хотынхоо хэд хэдэн гудамжийг нөхрийнхөө болон хамаатан саднуудынхаа нэрээр өөрчлөөд ажлаасаа халагджээ. Энэ тухай “РИА Новости” орон нутгийн хэвлэлийг иш татан мэдээлэв. Хотын оршин суугчид албан тушаалтны талаар гомдол гаргаснаар Калюбия мужийн захиргаа албан тушаалтныг ажлаас нь халжээ. Мужийн амбан захирагч Абдулхамид Хаджаны хэлснээр гудамжны нэрний талаарх шийдвэрийг ардын зөвлөл эсвэл тусгай хороо гаргадаг тул эмэгтэйн үйлдэл нь хуулийг бүдүүлгээр зөрчсөн аж. Харин тохижилтын газрын захирал асан эмэгтэй өөрийг нь гүтгэсэн гэж мэдэгджээ. Түүний үгээр бол алдартай болохыг мөрөөддөг Сами Гамал гэгч нэгэн оршин түүнээс өшөө авч байгаа аж. Гудамжны нэрийг хамаатан садандаа хүндэтгэн өөрчилж байгаа бол Кафр-Шукрыг "Сами Гамал хот" гэж нэрлэхийг Сами Гамал санал болгожээ. Тэрээр ийнхүү эсэргүүцлээ илэрхийлжээ. Сүүлийн үед Египетэд гудамнуудыг олон нийтийн зүтгэлтнүүдийн нэрэмжит болгодог төдийгүй терроризмын эсрэг ажиллагааны үеэр амиа алдсан цэрэг, цагдаа нарт хүндэтгэл үзүүлэн нэрлэх болсон байна.