Францын өмнөд хэсэгт орших Ницца хотын дарга Кристиан Эстроси тус бүс нутагт коронавирусийн цахтархлын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрээд байгааг мэдэгдэв. Тус хотын эрүүл мэндийн салбар гамшгийн байдалтай болоод байна. Хотын бүх эмнэлгийн эрчимт тасгууд дүүрлээ. Ниццагийн их сургуулийн эмнэлэг нарийн мэс заслуудыг хойшлуулахад хүрэв" гэж хотын захирагч өөрийн Твиттер хуудсандаа бичжээ. Каннд эмнэлгүүд өвчтөнүүдийн урсгалыг дийлэхгүй байгаа тул хөрш зэргэлдээ Антиб болон Гапа дахь эмнэлгүүдэд шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ. “Бид цаашид хүлээж чадахгүй” гэж тэрбээр улс орны өмнөд хэсэгт цартархлын нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөнд хатуу хязгаарлалт тогтоох ёстойг хэлжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр дээр дурдсан хотууд оршдог Прованс-Альпын бүс нутагт коронавирусийн халдвар долоо хоногт 100 мянган хүн амд 590 тохиолдлын түвшинд байгаа аж. Ницце хотод 100 мянган хүн тутамд 700 тохиолдол ногдож байгаа нь улсын дунджаас гурав дахин их байна. Эстросигийн үзэж буйгаар зул сарын баярын үеэр Ницца хотод олон тооны жуулчид ирсэн явдал өвчлөл эрс нэмэгдэхэд, ялангуяа Британийн коронавирусийн хувилбар тархахад нөлөөлсөн ажээ. Вирусийн цаашдын тархалтыг хязгаарлахын тулд "ядаж амралтын өдрүүдэд" бүс нутгийн хэмжээнд хөл хорио тогтоохыг уриалав.
Цартахал эхэлснээс хойш Францад коронавирусийн халдварын 3.5 сая гаруй тохиолдол бүртгэгджээ.