АНУ-ын хэд хэдэн мужид цаг агаар хэт хүйтэрсний улмаас нас барсан хүний түү 58 болж нэмэгдсэн тухай “New York Times”сонин мэдээлэв. Тус хэвлэлд тэмдэглэснээр эл байгалийн гамшгийн улмаас нас барсан хүний нийт тоо үүнээс их байж магадгүй аж. Нас барагсдын ихэнх нь Техас мужийн иргэд аж. Хоёрдугаар сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цаг агаарын хэвийн бус байдлаас болж Техасыг байгалийн гамшигт бүс гэж зарласан юм. Техас мужид сүүлийн 30 гаруй жилд тохиолдоогүй хүйтрэлтээс болж хүнсний хямрал нүүрлэжээ. Худалдааны бөөний цэгүүд хаагдсанаас болж олон дэлгүүр, ресторанууд бараагаа татаж авч чадахгүйд хүрээд байна
Энэ сарын эхээр сард АНУ-ын өмнөд мужуудад урьд өмнө үзэгдээгүй хүйтэрч, цасан шуурга тавьсны улмаас эрчим хүчний саатал гарч гурван сая гаруй америкчууд цахилгаангүй болсон. Үүнээс гадна дулаан цаг агаарт зориулсан усны хоолойнууд хагарч оршин суугчид хэрэглээний усаар тасарчээ. Хүмүүс дулаацахын тулд тавилгаа шатааж байгаад түймэр тавих, түлшний үүсгүүртэй халаагуур ашиглаж эсвэл машинаа асааж дулаацах гээд угаартах явдал их гарч байгаа аж. Мөн зам харгуй цасанд хучигдаж, мөстсөнөөс зам тээврийн осол нэмэгдсэн байна.