БНСУ-ын нутаг дэвсгэрт өчигдрийн байдлаар шувууны томуугийн “H5N8” вирусийн халдварын 97 голомт бүртгэгдсэнийг “Yonhap” агентлаг уламжиллаа. Тус улсын Хүнс, хөдөө аж ахуй, ойн яамнаас мэдээлснээр өвчин тархахаас сэргийлэх зорилгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээс хойш гэрийн тэжээвэр 28 сая гаруй толгой шувуу устгасан байна. Гэнэтийн хомсдол үүссэний улмаас Өмнөд Солонгост шувууны мах, өндөгний үнэ огцом өсжээ. Үнийг нь тогтворжуулах зорилгоор тахианы өндөг болон долоон төрлийн бүтээгдэхүүний импортын тарифыг зургадугаар сарын 30-ныг хүртэл цуцалсан гэнэ.