Өмнөд Солонгост мягмар гарагт цэрэггүй бүс доторх шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо баривчилсан БНАСАУ-ын иргэн усанд шумбагчийн хувцас ашиглан тэнгисийн хилийг давсан гэнэ. БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооноос энэ тухай мэдээлжээ. Умард Солонгосын иргэнийг Канвондо мужийн Косон хошууны нутаг дэвсгэрээс ажиглалтын камерын тусламжтайгаар илрүүлсэн аж. Гурван цаг үргэлжилсэн эрчимтэй эрэл хайгуулын үр дүнд түүнийг баривчилсан байна. Тэрбээр БНСУ-д үлдэхийн тулд эх орноосоо дүрвэсэн хэмээн мэдэгдсэнийг тус улсын хэвлэлүүдэд бичжээ.