“Perseverance” ангарагнаа явагч болон “Ingenuity” нисдэг тэрэг бүхий Америкийн гаригхоорондын автомат станц Пүрэв гарагт Улаан нүдэн гарагийн гадаргуу дээр амжилттай газарджээ. Энэ тухай АНУ-ын энэ сансар судлалын НАСА агентлаг мэдээлэв. "Perseverance” төхөөрөмж Ангараг гарагийн гадаргуу дээр буусныг баталж байна. Төхөөрөмж дохио дамжуулж байна" гэж агентлаг мэдээлжээ. Төхөөрөмж газардсанаасаа хойш ойролцоогоор гурван минутын дараа гарагийн гадаргууны анхны хар, цагаан зургийг илгээжээ. Уг автомат станцыг өнгөрсөн оны 7-р сарын 30-нд хөөргөсөн аж. Энэ нь НАСА-ийн Ангараг гарагийг судлахаар илгээсэн тав дахь төхөөрөмж юм. 1025 кг жинтэй, 3 метр урт, 2,7 метр өргөнтэй дэлхийн хамгийн том эл ангарагнаа явагч маш олон судалгааны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гэнэ. "Perseverance” төхөөрөмж Ангараг гарагийн Езеро тогооны орчимд буулт хийсэн бөгөөд тус газар урьд нь томоохон нуур байжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ тогооны чулуунуудад амьдралын ул мөр үлдсэн байх магадлалтай аж. Харин “Ingenuity” төхөөрөмж нь 1.2 метрийн диаметртэй, 1.8 кг жинтэй бөгөөд Ангараг гараг дээр нисэх анхны нисдэг тэрэг болж байна. Уг нисдэг тэрэг нь хоёр камераар тоноглогдсон бөгөөд тухайн газарт гэрэл зураг авахын тулд агаарт 20-30 секундийн турш эргэлдэх чадалтай гэнэ.