Өчигдөр буюу Лхагва гарагт /2021.02.17 /Испанийн хотуудад рэпер Пабло Аселийг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд Мадрид, Барселон хотуудад жагсаал эмх замбараагүй байдал болж хувирчээ. Энэ үеэр дээрэм тонуул, галдан шатаасан хэд хэдэн хэрэг гарчээ. Цагдаа нар эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд резинэн сум хэрэглэсэн байна. Жагсагчдын талаас ч, хууль сахиулагчдын талаас ч хэд хэдэн хүн бэртэж гэмтжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Итали даяар өрнөсөн эсэргүүцлийн арга хэмжээний үеэр олон арван хүн баривчлагдсан байна. Зөвхөн Каталонид гэхэд л 30 хүн баривчлагджээ.
Рэпер Пабло Асели уран бүтээлдээ терроризмд уриалж, хааныг доромжилсон гэж хууль сахиулах байгууллагынхан үзэж түүнийг баривчилсан байна.