“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажиллагааны хүрээнд тусгаарлалтад буй иргэдэд сэтгэл зүйн дэмжлэг, туслалцааг 24 цагийн турш үзүүлж эхлээд байна. Мөн эцэг, эх, асран хамгаалагч нь тусгаарлалтад орсны улмаас харж хандах хүнгүй, хамгаалалтаас гадуур үлдсэн хүүхдүүдийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар (ГБХЗГ)-ын харьяа түр хамгаалах байруудад байрлуулах аж. ХЭҮК-оос уг ажлыг шуурхай зохион байгуулах, коронавируст халдвар авсан хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төр, сэтгэл санаа, амьдралд нь хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх үүднээс олон нийтэд мэдлэг, ойлголт түгээх зорилгоор ГБХЗГ, ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байна.