Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монголын хараагүй массажистуудын холбооны төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хууль тогтоомж, хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт Монголын хараагүй массажистуудын холбооны төлөөллийг оролцуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцжээ. Монголын хараагүйчүүдийн холбоо Бэст массаж сүлжээг байгуулсан бөгөөд улсын хэмжээнд бариа заслын 30 гаруй байгууллага, 300 гаруй бариа засалчид үйл ажиллагаа явуулдаг аж. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2021 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн Монголын хараагүй массажистуудын холбооны төлөөлөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн тодорхой ажил хийж буйгаа танилцуулжээ. ХНХЯ-наас энэ жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийг шинэчлэн баталж, хэрэгжүүлэх, АХБ-ны зээлээр хэрэгжүүлж эхэлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг эрчимжүүлж, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг сургах зорилт тавьжээ.