ХӨСҮТ-ийн эмч нар халдварын голомт дунд, хамгийн хүнд хэцүү үед ажиллаж байна. Тэд халдвар хамгааллаа ягштал баримтлан, үндсэндээ ээлжгүй шахам ажиллаж буй. Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг гэдэгчлэн эмч нараас нэг нь өвчтөнөөсөө коронавирусийн халдвар авсан гэнэ. Тиймээс бусад эмч нарыг ч тусгаарлаж, шинжилгээ авч эхлээд байна. Эрүүл мэндийн салбарынхан эмнэлэг, хяналтын бүсэд ажиллаж, гадуур үзлэг хийн, өдөр шөнөгүй ажиллаж буй. Тиймээс иргэдийг хайртай бүхнийхээ төлөө гэртээ байж, олон нийтийн газраар явахгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас хүслээ.