Оюутны спортын V наадмын сагсан бөмбөгийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Их, дээд сургуулиудын 30 гаруй баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглож, ирэх ням гарагт аваргаа тодруулах юм. Хэсгээсээ шалгарах багуудын тоглолт Спортын төв ордонд болж, эрэгтэйчүүдээс ШУТИС-ийнхан, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн тамирчдыг 112:58 онооны харьцаагаар хожлоо. Тэгвэл МУБИС-ийн спорт зааланд болсон эмэгтэйчүүдийн тоглолтын салхийг хагалж, ШУТИС-ийнхан ХААИС-ийн оюутнуудыг 102:37-гоор буулган авч, хамгийн олон бөмбөг оруулсан багаар тодров. Сагсан бөмбөгийн тэмцээн өрсөлдөөнтэй, тэр хэрээрээ хөгжөөн дэмжигч олонтой байдаг. Энэ удаагийн оюутны спортын наадам ч үзэгчдээр дүүрэн байлаа. Их, дээд сургуулиудаас шалгарсан шилдэг багуудыг өмнөх наадамд амжилт хэрхэн гаргаснаар эрэмбэлэн оролцуулжээ.
Бэлтгэсэн: У.Түвшинбаяр