Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатрын нэрэмжит тэмцээн энэ сарын 16-18-ны хооронд болохоор товлогджээ. Түүний хувьд "Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий хошой мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бангкок-1998” Азийн наадмын мөнгө, “Бусан-2002” Азийн наадмын алтан медальт, “Тегеран-1997” Азийн АШТ, “Бусан-1997” Зүүн Азийн наадмын аварга, Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээний 10, “Монгол говь” ОУТ-ий тав, Монгол Улсын долоон удаагийн аварга, МЧБХ-ны шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч юм.
Тус тэмцээн нь 2009 оноос хойш тасралтгүй болсон энэхүү тэмцээн өмнө залуучуудын хөнгөн жингийн ангиллаар болдог байсан бол энэ удаа олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа бэлтгэх үүднээс насанд хүрэгчдийн 10 жингээр ангиллаар зохион байгуулагдах байна.