2014 оноос хойш улс төрчдийн рейтингийг тогтоодог MEC судалгааны компанийн 2020 оны судалгааны үр дүн гарчээ. Судалгааны үр дүнд олон нийтэд үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчийг С.Эрдэнэ тэргүүлж, шинэ гишүүдээс УИХ-ын гишүүн П.Анужин удаалжээ.
Тус судалгааны үр дүнгээс харахад С.Эрдэнэ намын даргын ажлаа өгч, улс төрөөс гарсан ч үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийг тэргүүлсэн хэвээр байна. Үргэлжлүүлэн жагсаалтын гуравдугаарт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, дөрөвдүгээрт хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж, тавдугаарт Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бичигдсэн байна.