Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбоотойгоор зарим улс их, дээд сургуулийнхаа сургалтыг хэрхэн явуулах талаар танилцуулъя. Улсын онцгой комиссын Шуурхай штабаас “Гадаадад суралцдаг оюутнууд хил гарахаасаа өмнө тухайн улс, их, дээд сургуулийнхаа талаар сайтар судлах нь зүйтэй. Ялангуяа гадаадын иргэдийг хил нэвтрүүлж байгаа, эсэхийг нягтлах шаардлагатай” хэмээн анхааруулсан билээ.