Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сард 16 эх энджээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс зургаан тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт аж. Тодруулбал, ЭХЭМҮТ, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, “Амгалан” амаржих газар, Цэргийн төв эмнэлэг, Өвөрхангай, Дорноговь, Ховд, Хөвсгөл, Баян-Өлгий аймагт эхийн эндэгдэл бүртгэгдсэн байна. Шалтгааныг нь тодруулахад, эрхтэн тогтолцооны эмгэгээр зургаа, төрсний дараах болон жирэмсэн үеийн хүндрэлээр 10 эх энджээ. Ташрамд дурдахад, Засгийн газрын 78 дугаар тогтоолоор “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрт эхийн эндэгдлийг 2020 онд 100 мянган төрөлтөд 25 болгон бууруулах зорилт дэвшүүлсэн. Гэтэл манайд эл үзүүлэлт өдгөө 35 байна. Жил бүр 400 орчим эх эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ амаржиж, төрөхийн ямар нэгэн эрсдэлтэй нүүр тулж байгаа аж.