Өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогийн газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг өглөө.
Шадар сайд, Сангийн Сайд, ХНХ-ын сайд, ЭМ-ийн сайд, БШУ-ны сайд нар Хичээлийн шинэ жилийг эхлүүлэх, бэлтгэх ажлыг салбарын дэд сайд нарт үүрэг болгосон билээ. Иймд нийгмийн сэтгэлзүйн нөлөөллийн ажил, цар тахлын үед бүх боловсролын байгууллага хэрхэн ажиллах талаар чиглэл өгсөн. Мөн БШУ-ын сайдын Хичээлийг удирдан зохион байгуулах нарийвчилсан түр журмыг гаргасан. Үүнийг бүх аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт сургалтыг зохион байгуулсан юм.
ЕБС, цэцэрлэгийн хичээлийг хэрхэн зохион байгуулж эхлүүлэх талаар нарийвилсан түр журмыг гаргасан. Үүнтэй холбогдуулаад наймдугаар сарын 11-12-ны өдрүүдэд бүх аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга, сургууль, цэцэрлэг хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт, дадлага ажлыг зохион байгуулаад байна. Өнөөдрөөс орон нутаг дахь сургалтууд эхэлж байгаа. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн эхлүүлэх, хичээл төлөвлөлтийг хийх талаар улсын хэмжээнд нэгдсэн нэг ойлголттойгоор ажиллана.
Мөн багш нарыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон багцын үзлэгт хамруулах ажил эхлээд явж байгаа. Урьдчилан сэргийлэх үзлэг эхэлсэн бөгөөд тун удахгүй багш нарыг 12-15 төрлийн багц үзлэг оношилгоонд хамруулна" гэлээ.