ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 750 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Долдугаар сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 156 хүний давтан шинжилгээ, долдугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 78 хүний давтан шинжилгээ, наймдугаар сарын 9-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 253 давтан шинжилгээ, Орхон аймагт, Улаанбаатар хотод ажиглах байранд ажиллаж буй эмч, резидэнт 27 хүний давтан шинжилгээ, Сувиллын ажиглалтад байгаа 47 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 12 хүний сорьцийг шинжлэхэд СӨРӨГ гарсан.
Тусгаарлан ажиглах байранд байгаа 8 хүний давтан шинжилгээ, Орхон аймагт тусгаарлагдсан 77, Дарханд тусгаарлагдсан 58, Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Сэлэнгэд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ, Баруун хараад долоон хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.
Мөн тусгаарлан ажиглах байранд байсан жирэмсэн эх наймдугаар сарын 19-ний 02:00 цагт амаржиж, 2,800 гр охинтой боллоо" гэв.