Өнөөдөр гурван иргэн эмчлэгдэж ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Эдгэрсэн гурван хүн 27, 22, 31 настай эрэгтэй энхийг сахиулагч байна.
Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын 298 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан байна. Үүнээс 281 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 17 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа 17 хүний 15-ынх нь биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Эдгэрсэн хүмүүсийн сувилалд 52, гэрийн ажиглалтад 14 хүн тусгаарлагдаж байгаа бол 215 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дуусчээ.