Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд даатгалаар үйлчилсэн эрүүл мэндийн байгууллагууд гэрээгээ биелүүлсэн, эсэхийг ЭМДЕГ-аас дүгнэжээ. Даатгалын гэрээг дүгнэх журмын дагуу 71-ээс дээш оноотой үнэлэгдсэн эмийн сангуудын гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд удахгүй олон нийтэд мэдээлэх аж. Харин гэрээгээ зохих журмын дагуу биелүүлээгүй, хангалтгүй үнэлэгдсэн 11 эмийн сангийн гэрээг цуцалсан аж. Тодруулбал, “Баянбүрэн”, “Монос”-ын X хороолол, Жанцан, Хужирбулан, “Орчлон”, “Натур”, “Наран”, “Дүнжингарав”, “Рапид харш” дахь салбар, Увс аймгийн Баруунтуруун, Ховдын Үенч сумын эмийн сан хангалтгүй үнэлгээ авсан байна. Түүнчлэн гэрээгээ заасан хугацаанд дүгнүүлээгүй болон 60-70 оноо авсан эрүүл мэндийн 16 байгууллага байжээ. Хангалтгүй үнэлэгдсэн “Машук”, “Хангайханы хангарьд” “Итгэл жам фарма”, “Их өндөр цахир” компанийн эмийн сангууд, “Баянсандент”, “А-дент”, “Миний инээмсэглэл” “Гүрү мандала дент” зэрэг шүдний эмнэлэг, Төв, Дархан-Уул, Хөвсгөл, Өвөрхангай, Баян-Өлгий аймгийн зарим сумын Эрүүл мэндийн төв болон шүдний эмнэлгүүдэд зөрчил, дутагдлаа арилгах улсын байцаагчийн хугацаат албан шаардлага хүргүүлсэн байна.
Бэлтгэсэн: О.Оргилох