ХӨСҮТ-д элэгний хатууралтай, элэг бөөрний хам дутагдалтай нэг хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчилүүлж байгаад нас баржээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "Тэрээр наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр биеийн байдал нь маш хүнд ирсэн. ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт 11 хоног эмчлүүлж байгаад нас барлаа. Энэ хүн коронавирусний халдвараар нас бараагүй. Дөрвөн удаагийн шинжилгээгээр халдвар илрээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй" гэж хэлэв.