Коронавирус халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөг нэмэгдүүлэх ажлын явцтай танилцахаар Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа холбогдох албаны хүмүүстэй хамт өнөөдөр ХӨСҮТ-д ажиллажээ.
Тэрбээр энэхүү ажлын хүрээнд ХӨСҮТ-ийн барилгын засварын ажлыг хурдасгах, коронавируст халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах орны тоог нэмэгдүүлэх, шинээр нэмэгдэж байгаа тусгаарлах өрөө бүрт ариун цэврийн өрөө гаргах, агааржуулалтын системийг бүрэн ажиллуулах талаар үүрэг чиглэл өгчээ. Мөн эмнэлгийн ажилтан, албан хаагчдын хариуцлагыг чангатгах тал дээр анхаарч ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэгдлээ.
ХӨСҮТ-ийн элэгний клиникийн засвар дууссанаар коронавируст халдварын тусгаарлах өрөө 60-аар нэмэгдэх байна. Үүн дээр тус төвийн лабораториудыг шинэ барилгад төвлөрүүлснээр тусгаарлах өрөө дахин 66-аар нэмэгдэж, нийтдээ 126 тусгаар өрөө шинээр нэмэгдэх аж.