Чанга орилж, хашхирах нь сэтгэлийн хөдлөлөө гадагшлуулах нэг хэлбэр бөгөөд энэ нь тодорхой хэмжээнд анагаах шинж чанартай байдаг гэж Оросын сэтгэлзүйч Юрий Вяльба онцолжээ. Зөв үедээ зохистой хашхирснаар сэтгэл шаналал, бухимдал зэргээ тайлах үр дүнтэй, нэг ёсондоо эмчилгээ болдог гэнэ. Түүнчлэн сэтгэлийн түгшүүрийг арилгах өөр нэг арга нь чанга орилж уйлах гэдгийг тэрбээр онцолжээ. Мэдээж албан байгууллага, орон байр, гудамжинд гэнэт хашхирах нь бусдын тав тух, амгалан тайван байдлыг алдагдуулах учраас сэтгэл заслын эл аргыг хэрэглэхдээ анхаарах учиртайг ч зөвлөсөн байна.
Бэлтгэсэн: Ж.Хаан