ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 677 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, Наймдугаар сарын 11-ний өдөр Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүний шинжилгээ, долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний давтан шинжилгээ, ажиглан тусгаарлах байруудад ажиллаж байсан эмч, эмнэлгийн 21 ажилтны шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний шинжилгээ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 21 жолоочийн шинжилгээ, Орхон аймагт тусгаарлах байранд тусгаарлагдсан 71 хүний шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ, Баруун хараа хотод тусгаарлагдсан 23 хүний шинжилгээ багтаж байна" гэлээ.