Өнөөдөр зургаан иргэн эмчлэгдэж ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Эдгэрсэн хүмүүс энхийг сахиулагчид, 07.29-нд Истанбулаас ирсэн хүмүүс юм.
Одоо ХӨСҮТ-д 24 хүн эмчлэгдэж байгаагийн элэгний хатууралтай, бөөрний хам дутагдалд орсон нэг хүний биеийн байдал маш хүнд байна. Өнөөг хүртэл 269 хүн эмчлэгдсэний 50 хүн нь сувилалд, 26 нь гэрт, 193 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан байна.