ЭХЭМҮТ-ийнхөн харьяаллынхаа эх, хүүхдэд үйлчлэхээс гадна 21 аймаг, есөн дүүргээс онош тодруулахаар ирсэн болон эрсдэлтэй жирэмсэн ээжүүд, нярайд эмнэлгийн тусламж үзүүлдэг учраас байнгын ачаалалтай байдаг. Тиймээс хүүхдээ үзүүлэх цаг авахаар дугаарлаж буй эцэг, эхчүүдийн дунд өдөр бүр шахам л маргаан гардаг гэнэ. Тус төвийнхөн ачаалал, чирэгдлийг бууруулах зорилгоор үзлэгийн цаг товлох нэмэлт цэг ажиллуулж эхэлжээ. Ингэснээр иргэд эмнэлэгт дугаарлах шаардлагагүйгээр ажлын өдрүүдэд 08.30-16.50 цагт дараах утсаар холбогдож, цаг товлох боломж бүрдэв.