Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг багасгах дөрвөн зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гарын үсэг зурлаа. Конгрессын Ардчилсан намын гишүүдтэй тохиролцож чадаагүй ч тэрбээр тэдгээр зарлигийг гаргажээ. Тодруулбал, жилд 100 мянган доллар хүрдэггүй цалингаас энэ он дуустал татвар авахгүй гэнэ. Түүнчлэн ажилг үйдлийн тэтгэмжийг долоо хоногийн 400 доллароор нэмэв. Ингэснээр түрээс төлөөгүй хэмээн иргэд нь орон байрнаасаа хөөгдөх аюулгүй болжээ. Дөрөвдүгээрт, их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн өрийг хөнгөвчлөх болсон байна. Сингапур цар тахлыг үл харгалзан Улс тунхагласны баярын уламжлалт ёслолын жагсаалаа хийх шийдвэрийг Ерөнхий сайд Ли Сянь Лун нь гаргажээ. Өчигдөр болсон ёслолын жагсаалд 200 орчим хүн оролцжээ. Энэ үеэр сөнөөгч “F-15”, шатахуун цэнэглэгч онгоц, төрийн далбааг нь намируулсан цэргийн тээврийн нисдэг тэргээр үзүүлэх нислэг үйлджээ. Мөн түүхэнд анх удаа баярын концертоо үзэгчгүй зохион байгуулж, үдэш нь ёслолын буудлага хийсэн байна. Тус улс 1965 оны наймдугаар сарын 9-нд тусгаар улс болсноо тунхагласан аж. Шинэ төрлийн коронавирусийн халдвар авч 100 мянга гаруй хүн нас барсантай холбогдуулан Бразилын Үндэсний конгресс, Холбоон дээд шүүх гурван өдрийн гашуудал зарлав. Нас барсан хүмүүсийн гэр бүл, ойр дотнынхонд тус улсын эрх баригчид ийн эмгэнэлээ илэрхийлжээ.