Өмнөд Солонгост үргэлжлэн орсон борооны улмаас үеэр болж 6 хүн амил алдаж, найман хүн ор сураггүй алга болсон тухай тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх штабаас мэдэгдсэнийг Yonhap агентлаг өнөөдөр уламжлав. Кёнгидо, Чхунчхон-Пукто мужуудад гол мөрөн үерлэсний улмаас 3 хүн нас барж, хөрсний гулгалтын улмаас бас 3 хүн амиа алджээ. Тус улсад онцгой байдалд хариу арга хэмжээ авах хамгийн өндөр буюу 3 дугаар төвшнийг зарласан байна. Сөүл хотын засаг захиргааны захирамжид дурдсанаар, Ханган гол үерлэсний улмаас явган хүний зам, гүүр усанд автах аюултай байгаатай холбогдуулан хөл хөдөлгөөнийг хоригложээ.