ОХУ-д боловсруулаг гаргасан коронавирусийн эсрэг вакциныг наймдугаар сарын 15-наас олон нийтэд тарьж эхлэх тухай “Interfax” агентлаг мэдээлэв. “Вакциныг эмийн бүтээгдэхүүнийг шинжлэх төвд шилжүүлсэн байгаа. Тодорхой баримт бичиг Эрүүл мэндийн яаманд очсоны дараа улсын бүртгэлээр орно. Тэгээд 15-наас өргөн хэрэглээнд гарна гэж тооцолдсон байгаа” гэж албаны эх сурвалж мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Эрүүл мэндийн яам Гамалеягийн нэрэмжит халдварт өвчин судлалын төвд боловсруулж буй вакцины туршилт төгсөх шатандаа орлоо хэмээн мэдэгдсэн билээ.