МУИС-ийн номын санд наймдугаар сарын 1-2-нд анх удаа өөртөө үйлчлэх хэвлэлийн төхөөрөмжийг туршилтаар байрлуулахаар болжээ. Тус төхөөрөмжийн давуу тал нь 24 цагийн турш ашиглах боломжтой бөгөөд тухайн материалын их, бага буюу ямар хэмжээтэйгээс үл хамаарч, хурдан, шуурхай хэвлэх аж. Төхөөрөмжийг ашиглахдаа cloudprint.mn цахим хуудас руу хэвлэх материалаа илгээх, эсвэл тухайн машинд шууд уншуулах зарчмаар ажиллуулах юм байна. Өөртөө үйлчлэх хэвлэлийн төхөөрөмжийг МУИС-ийн төгсөгч, оюутнууд хамтран бүтээжээ.
Бэлтгэсэн: Б.Бүжмаа