АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Америк улс яагаад ХБНГУ-ыг Оросоос хамгаалах ёстойг ойлгохгүй байна хэмээн мэдэгджээ. "Герман улс ОХУ-д жил бүр олон тэрбум доллар эрчим хүч авсныхаа төлөө төлдөг. Тэгээд бид Германыг Оросоос хамгаалах ёстой. Энэ юу гэсэн үг вэ?" - гэж тэрбээр өөрийн Твиттер хуудсандаа АНУ-ын цэргийн бүрэлдэхүүн хэсгийг Герман улсаас гаргах шийдвэрийг тайлбарлахдаа бичжээ. Ингэхдээ АНУ-ын тэргүүн ХБНГУ-ыг НАТО-гийн хамтын батлан хамгаалах үйл ажиллагааг санхүүжүүлэхэд хангалттай хөрөнгө зарцуулахгүй байна гэж дахин зэмлэсэн байна. "Үүнээс гадна Герман улс НАТО-д оруулах 2% -ийн хувийн татвараа муу биелүүлж байгаа. Тиймээс бид ХБНГУ-аас цэргээ гаргаж байна!" - гэж АНУ-ын Ерөнхийлөгч бичжээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Лхагва гарагт Америкийн 11,9 мянган цэргийн алба хаагчийг Герман улсаас гаргаж байгааг мэдээлэлжээ. Тэдгээрийн 6.4 мянга нь гэртээ харьж, 5.6 мянга орчим нь Итали, Бельги рүү шилжих аж. ХБНГУ-д дээд тал нь 25 мянган цэргийн албан хаагч л үлдэх гэнэ.