Европын Холбоо Хонконгт нийлүүлдэг технологийн экспортыг хязгаарлахаар болсон тухай Европын Зөвлөл өчигдөр /2020.07.28/ мэдэгдлээ. Эл шийдвэр нь БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталсантай холбоотойгоор авч буй хариу арга хэмжээнүүдийн нэг аж. Хязгаарлалтад тухайлбал тагнан мөрдөх, дотоод мэдээллийг замаас нь авах зэрэг зүй бусаар ашиглаж болзошгүй хэмээн сэжиглэх үндэслэлтэй технологийн төрлүүд оржээ.