АНУ-д коронавирусын эсрэг вакциныг массад туршиж эхэлжээ. Энэ тухай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн “Modera” компани өөрийн албан ёсны вэбсайтад мэдээлэв. Тус компанийн мэдэгдэж буйгаар Covid-19-ийн эсрэг вакцины эмнэл зүйн туршилтын гурав дахь шат эхэлсэн байна. Уг туршилтад 30 мянган оролцож байгаа аж. Associoted Press агентлагийн мэдээлснээр энэ нь сайн дурынхны тоогоороо дэлхийн хамгийн том туршилт болж байгаа гэнэ. АНУ-ын засаг захиргаа энэ вакциныг бүтээхэд бараг хагас тэрбум доллар гаргасан аж. Одоогийн байдлаар тус улсад коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо 4 сая давж, 150 мянга гаруй хүн нас баржээ.