Хятад улс Ангараг гарагийг судлах анхны төхөөрөмжөө хөөргөжээ. Төхөөрөмжийг зүүн нутгийн Хайнань мужийн “Вэньчан” сансрын хөлөг хөөргөх талбайгаас өчигдөр буюу Пүрэв гарагт /2020.07.24/ 12:41 минутад хөөргөжээ. Төлөвлөгөө ёсоор хөлөг 2021 оны хоёрдугаар сард Ангаргийн тойрон эргэж, гадаргуу дээр нь төхөөрөмжөө буулгах юм байна. Энэ нь тус улсын хувьд Улаан нүдэн гарагийг судлах хоёр дахь оролдлого аж. 2011 онд Ангарагийн анхны туршилтын хөлгөө Оросын пуужинд тээвэрлүүлэн хөөргөсөн байна. Гэвч дэлхийн нам өндрийн тойрог замд хүрсэн Инхуо-1 хөлгийн хөдөлгүүрт асуудал гарч, аяллаа үргэлжлүүлж чадаагүй аж. Ангараг гарагийг судлах Хятадын анхны төхөөрөмжийг “Tianwen-1” гэж нэрлэсэн бөгөөд энэ нь “Тэнгэрт тавих асуултууд” гэсэн утгатай аж. Тус хөлгийн газардах төхөөрөмж Ангарагийн хөрсний найрлага, геологийн бүтцийг судалж, усны нөөц, амьдралын ул мөрийг хайх юм байна.