Олон улсын олимпын хороо 2021 онд Токиод болох Олимпын наадмыг Цар тахлын наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулах хувилбарыг авч хэлэлцэж байна хэмээн тус хорооны Ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ “Бид олимпын наадмыг янз бүрийн хувилбараар зохион байгуулахад бэлдэх хэрэгтэй. Олимпын наадсыг үзэгчгүйгээр зохион байгуулагдахыг хэн ч хүсэхгүй. Гэсэн ч наадмыг аюулгүй орчинд явуулахад шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд бэлэн байна” гэжээ. Мөн томоохон тэмцээнүүд хэзээ эхлэх, түүнд хэдийд нь бэлтгэл нь бүрэн хангагдсан байх шаардлагатайг тамирчид мэдэхгүй байгаа учир цар тахлын нөхцөлд тамирчдын бэлтгэлтэй холбоотой нөхцөл байдал маш ноцтой байгааг Томас Бах онцолсон байна. Түүнчлэн хил хаалттай байгаа болон хөл хорионы асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг тэрбээр тэмдэглэжээ.Токиогийн олимпын наадам энэ оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 8-ний хооронд болох ёстой байсан боловч ч коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ.