Соvid-19 вирус хүний гаднах төрх ттодруулбал үс халцрахад хүргэж байгаа тухай Sun сэтгүүл бичжээ. Сэтгүүлд тэмдэглэснээр бол коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс үс нь маш их унаж байгаа талаар нийгмийн сүлжээнд бичиж эсвэл эмчид хандах болжээ. “Миний үсний тал нь байхгүй болсон. Өдрөөс өдөрт үс маань улам ихээр унасаар байна” гэж Грей Дадли гэдэг эмэгтэй жиргэсэн байна. Тэрбээр эмнэлгээс гараад нэг сар болсны дараа үс нь маш ихээр унах болсныг анзаарчээ. COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийг дэмжих бүлгийн үүсгэн байгуулагч Луиза Барнс тус бүлгийн гишүүдийн гуравны нэг нь хэсэгчлэн халцарч эхэлсэн гэж тэмдэглэжээ. Эмч нарын үзэж байгаагаар энэ үзэгдэл нь коронавирусын халдварын гол шинж тэмдэгтүүдийн нэг болох өндөр халуурдагтай холбоотой байж болох аж. Биеийн хэм 37.5-аас дээш гарч халуурахад үс унах явдал элбэг. Учир нь үс ургалтын мөчлөг тасалддаг гэнэ. Гэхдээ энэ нь түр зуурын үзэгдэл гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.