АНУ Хьюстон дахь Ерөнхий консулын газраа хаахыг БНХАУ-аас шаардсан тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин Лхагва гарагт /2020.07.23/ болсон хэвлэлийн бага хурал дээр мэдээлэв. "Долдугаар сарын 21-нд АНУ гэнэт Хьюстон дахь манай Ерөнхий консулын газрыг үйл ажиллагаагаа зогсоохыг биднээс гэнэт шаардлаа" гэж дипломатч хэлсэн байна. Өмнө нь “Global Times” сонины ерөнхий редактор Америкийн эрх баригчид Хьюстон дахь Хятадын дипломат төлөөлөгчийн газрыг гурван өдрийн дотор хаахыг шаардсан тухай твиттер хуудсандаа гэж бичсэн аж. Энэ сарын 21-ний орой Хятадын дипломат төлөөлөгчийн газрын хашаанд гал гарч байна гэсэн дуудлага цагдаагийн газар ирсэн байна. Гэтэл дуудлагаар очсон гал сөнөөгчдийг дотогш оруулаагүй аж. Зарим эх сурвалжуудын ярьж буйгаар төлөөлөгчийн газрын ажилтнууд хашаан дотроо маш их баримт бичиг шатааж байсан гэнэ.