Суданы Ерөнхийлөгч асан Аль-Баширыг 1989 онд төрийн эргэлт хийсэн хэрэгт буруутган шүүж байгаа тухай ВВС агентлаг мэдээлэв. Түүний 28 хамтрагч тэдний дотор дэд ерөнхийлөгчид асан Усман Мухаммед Таха, Бакри Хасан Салех нарыг мөн яллаж байгаа аж. Төрийн эргэлт хийсэн хэргийн дараагийн шүүх хурал наймдугаар сарын 11-нд товлогдсон байна. Мөн Аль Баширын эсрэг хоорондоо холбоогүй хэд хэдэн шүүх ажиллагаа явагдаж байгаа юм байна. Үүнээс гадна олон улсын хамтын нийгэмлэгийн төлөөлөгчид Аль Баширыг Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө хариуцлага хүлээлгэхийг эрмэлзэж байгаа аж. Түүнийг Дарфур хотод дайны гэмт хэрэг үйлдэж, хүмүүсийг үй олноор нь устгасан хэрэгт буруутгасан байна. 2019 оны 4-р сарын 11-нд Суданы арми тус улсад дөрвөн сарын турш үргэлжилсэн эсэргүүцлийн хөдөлгөөний дараа төрийн эргэлт хийсэн юм. Жагсагчид 30 жилийн турш засгийн эрхийг барьсан ерөнхийлөгчийг огцрохыг шаарджээ. Төрийн эргэлт гарсан ч эсэргүүцлийн хөдөлгөөн зогсоогүй байна. Оролцогчид засгийн эрх мэдлийг гурван жилийн хугацаанд дамжин өнгөрөх энгийн иргэдэд шилжүүлэхийг шаардсан аж. Судан улсыг Африкийн холбооны гишүүнчлэлээс түр түдгэлзүүлсэн байна. 2003 онд Дарфурын засгийн газрын дэмжлэгийг авсан зэвсэгт бүлэглэлүүд 2000 орчим тосгоныг босогчид нуугдаж байж магадгүй гэсэн нэрийдлээр устгажээ. Хэдэн жилийн турш үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас 450 орчим мянган хүн амь үрэгдэж, хоёр сая гаруй хүн дүрвэн зугтсан байна. АНУ-ын Төрийн департамент уг нөхцөл байдлыг хоморголон устгал хэмээн үзэн Аль-Баширын засгийн газрыг буруутгаж байгаа аж.