Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтдийн гаргаж авсан вакцин туршилтын эхний үе шатаа амжилттай давжээ. Туршилтын үр дүнг Британийн анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд нийтэлжээ. Нийтлэлд тэмдэглэснээр бол вакцин маш хүчтэй дархлааны хариу урвал үзүүлсэн байна. “ChAdOx1 nCoV-19 вакцин нь коронавирусын эсрэг биетийг 28 хоног дээр нэмэгдүүлж байна. Мөн тус бэлдмэл нь үр дүнтэй, ямар нэгэн сөрөг үр дагавар үзүүлээгүй" гэж нийтлэлд өгүүлжээ. Судалгаанд оролцогчдын 90 гаруй хувьд вирусийг саармагжуулах биет үүсэхээс гадна вируст гэмтсэн эсийг устгадаг “Т” тунгалаг эсийн тоо эрс нэмэгдсэн байна.