Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс Улсын аварга Н.Батсууриар ес давж, Монгол Улсын 25 дахь аварга боллоо.
Хоорондын барилдааны харьцаа 2-1 арслан тэргүүлж байгаа аж. Энэ удаад аварга өмнө нь удаан барилдсан тул илүү цуцсан байлаа. Харин арслан ихэнх барилдаанаа түргэн шуурхай дуусгасан.
Арслан шахаж, аварга ухарсаар 10 минут өнгөрлөө. Ингээд саналаараа шодож барилдахаар боллоо. Сэнжиг, дан, давхар шуудагны барьц авч, барилдсаны эцэст П.Бүрэнтөгс давж, Улсын Аварга цол хүртлээ.